М.Зулькафиль: Зариг.мн-ээс эхэлсэн шантаажны сэтгүүл зүй Ховдын Н.Таванцэцэг хүртэл тэлсэн

АДМИН
М.Зулькафиль: Зариг.мн-ээс эхэлсэн шантаажны сэтгүүл зүй Ховдын Н.Таванцэцэг хүртэл тэлсэн

Сүүлийн өдрүүдэд мэдээний нэр бүхий сайтууд төрийн байгууллагуудтай олон сая төгрөгийн гэрээг удаа дараа байгуулсан асуудал олны анхаарлын төвд байна. Татвар төлөгчдийн мөнгийг цөөн байгууллагад хуваарилсан, үр ашиггүй зарцуулсан гэх мэт шүүмжлэлүүд хөвөрсөн.   

МУИС-ийн сэтгүүл зүйн ахмад багш, эмерит профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), М.Зулькафиль энэ талаар байр сууриа илэрхийлэв.


-Мэдээний сайтын зарим эрхлэгч хоёр тал болон хуваагдаж, олон хоног бие биеэ шүүмжилж, доромжлов. Дөрвөн сайт 1.4 тэрбум төгрөг хуваан авчээ. Тэд сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг унагаалаа. Үүнд дөрвөн шалтгаан нөлөөлөв.

Нэгдүгээрт, Улс төр. Улс төрчид өрсөлдөөн, толхилцоондоо сэтгүүлчдийг сурмаг ашигладаг. Улс төр бохир байгаа тул тэд сэтгүүлчдийг худалдан авсаар байна. 

Хоёрдугаарт, эзэд буруутай. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгүүлчээ ямар шалгуураар сонгон ажилд авч байна вэ? Тэд редакцдаа хяналт тавихгүй байгаагаас эх захгүй, замбараагүй байдал үүссэн. 

Гуравдугаарт, мэргэжлийн ёс зүйн зарчмаа умартсан сэтгүүлчид буруутай. 

Дөрөвдүгээрт, иргэдийн мэдээллийг ангилж ялгах мэдлэг боловсрол хангалтгүй байна. Тэд нийгмийн сүлжээний бичвэр, сэтгүүлчийн бичсэн мэдээг ялгахгүй, эдгээр нь ямар ялгаатайг мэдэхгүй байна. Иймд хуурамч, ташаа мэдээлэлд шууд итгэдэг, шүүдэггүй, ийм мэдээллийг бусдад түгээдэг. Нийгмийн сүлжээнд хэнийг дагаж, хэнээс мэдээлэл авах сонголт уншигчдад бий. Гэвч зарим хүн буруу сонголт хийдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Энэ гэрээнд ямар ажил хийхээ нарийвчлан заах ёстой юм. Хаалтын гэрээг хэрхэвч хийж болохгүй. Зариг.мн-ээс эхэлсэн шантаажны сэтгүүл зүй Ховдын Н.Таванцэцэг хүртэл тэлсэн нь харамсалтай.

Сэтгүүлчдийг бэлддэг багш нар ч бодох цаг ирлээ. Гэхдээ дуулиан шуугианд холбогдож, хаалтын гэрээ, өндөр үнийн дүнтэй гэрээ хийсэн сэтгүүлчдийн дунд МУИС-ийг төгссөн нэг ч сэтгүүлч байхгүй. Үүнийг би бахархалтайгаар хэлнэ гэв.  



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй