Орон сууцны гэрээ байгуулж хохирсон 2208 иргэний гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгаж байна

АДМИН
Орон сууцны гэрээ байгуулж хохирсон 2208 иргэний гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгаж байна

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, Засгийн газрын хуралдаанаар яамнаас оруулсан гурван асуудлаар мэдээлэл өгье.

Улсын хэмжээнд өнөөдөр баригдаж дуусаагүй 2173 орон сууц байна. Дуусаагүй барилгад давхардуулан гэрээ байгуулж, иргэдийг хохироох хэрэг гарч байна. Цагдаагийн байгууллага ийм 2208 иргэний эрх ашиг хөндөгдсөн 173 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байна.

Цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарах нөхцлийг таслан зогсоох хэрэгтэй байна. Тиймээс баригдаж буй орон сууцны мэдээллийн нэгдсэн санг байгуулж, 11-р сарын 15-нд олон нийтэд нээлттэй болгоно. Тухайн барилгын газрын зөвшөөрлөөс эхлээд орон сууц барихтай холбоотой төрд байгаа бүхий л мэдээллийг ил тод болгоно. Эдгээр мэдээлэл байхгүйгээс иргэд тухайн барилгын үйл ажиллагааг хянаж нягтлах нэг орон сууцанд 2-3, бүр 5 гэрээ байгуулж хохироох нөхцөл үүсэж байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг 2-3 хоногт мэдээлийн нэгдсэн сантай холбох зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтын хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих гэж байна. 


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй