Тупакийн амийг хөнөөсөн хэргээр “Киффи Ди”-д 40 жилийн ял оноолоо

АДМИН
Тупакийн амийг хөнөөсөн хэргээр “Киффи Ди”-д 40 жилийн ял оноолоо

Одоогоос яг 30 жилийн өмнө болсон нэгэн цуутай хэргийг АНУ-ын Лас-Вегасын шүүх хэлэлцэж, хаалаа. Алдарт рэп дуучин Тупак Шакурыг 1996 онд машинд нь буудан хороосон хэрэг ийнхүү албан ёсоор хаагдаж байгаа юм. Дуэйн “Киффи Ди” Дэвист 40 жилийн ял оноолоо.

Шүүгч Карли Кирни ялын тогтоолыг уншин танилцуулахдаа “Би танаас бүтэн 3 жилийн хугацаанд нэг зүйлийн олон янзын тайлбар сонсож ирлээ. Та “Тиймээ, би энэ хэрэгтэй холбоотой. Гэхдээ би одоо өөр хүн. Би өнгөрснөөсөө салсан. Би одоо өвөө болсон” гээд л яриад байлаа. Танд хүнийг гэр бүлээс нь салгах эрх байхгүй. Та хүний амь насыг хөнөөчихөөд юу ч болоогүй юм шиг явж болохгүй” гэж хэлсэн байна.

Тупакийн сүүлийн зураг

Дуэйн “Киффи Ди” Дэвис бол энэ хэргийн сэжигтнээр татагдсан цорын ганц хүн. Түүнтэй хамт байсан 3 хүн аль хэдийн нас барцгаасан. Дэвис “South Side Compton Crips” дээрмийн бүлгийн гишүүн байсан бөгөөд тэд Тупакийн холбоотой байсан “Mob Piru Bloods” бүлэгтэй сөргөлддөг байжээ. “Киффи Ди” 2019 онд намтраа гаргахдаа Тупакийг хэрхэн алснаа бичсэн байдаг. Тупак Шакур түүний хамаатантай зодолдсон тул Дэвид шийтгэхээр шийдсэн. Тупакийг буудсан бууг тэр алуурчдад өгсөн, машинд хамт байснаа өгүүлсэн юм. Түүнийг 2023 онд баривчилсан. Дэвид мөнгө олохын тулд намтартаа худал бичсэн гэж мэдүүлсэн ч Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцлоо.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй