Т.Аубакир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг 600 мянган төгрөг болгосон

АДМИН
Т.Аубакир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг 600 мянган төгрөг болгосон

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Тэд хүний эрхийн мэдрэмжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мартсан хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байгаа юм.

Тэгвэл сайд Т.Аубакир өнөөдөр энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, өөрийгөө алдаа гаргаагүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Сайдыг огцруулах үндэслэл бодитой байх ёстой. Миний хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй гэж үзэж байна. Яагаад ийм шаардлага тавьж байгааг мэдэхгүй байна. Магадгүй улс төр хийж байгаа нэг хэлбэр болов уу гэж харж байгаа. Хэрэв алдаа гаргасан бол Ерөнхий сайд Н.Учрал намайг огцруулах эрхтэй” гэлээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэдгийг онцлов.

Түүний хэлснээр, 2027 оны улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж болон мөнгөн тэтгэлгийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн асаргааны тэтгэмжийг өмнө нь 428 мянган төгрөгөөр олгож байсан бол төсвийн тодотголоор 600 мянган төгрөг болгосон байна.

Сайд Т.Аубакир 2027 оны төсөвт асаргааны тэтгэмжийг 528 мянга 500 төгрөг болгохоор тооцож байсан ч төсвийн тодотголоор 600 мянган төгрөг болж нэмэгдсэн тул ирэх оны төсвийн тооцоог дахин шинэчлэх шаардлагатай болсон гэв.

Харин жагсаалд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хангалттай шийдвэрлээгүй гэж үзэн сайдыг огцруулах шаардлагаа тавьж байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй