Цахилгаан автомашиныг ГААЛЬ онцгой албан татвараас чөлөөлнө
Засгийн газар ирэх оноос эрчим хүчний шинэ эх үүсвэр, тархмал сүлжээ, хуримтлуурын шийдлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Цахилгаан тээврийн хэрэгсэл, машин, механизм болон ногоон өртөөний сүлжээг бий болгоно. Энэ бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө. Ингэхдээ 0-3 жилийн насжилттай машин, механизмын татварыг тэглэх ба энэ шийдвэрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Сангийн сайд З.Мэндсайхан, Энэ бодлогын хүрээнд цахилгааны машин дэмжигдэнэ. Нөгөө талаас жил бүр шатахууныимпортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо хадгална. Хүлэмжийн хийг ялгаруулах хэмжээг 166 мянган тонноор бууруулна.
Мөн уул уурхайн салбарын машин, механизмууд цахилгаан тэжээлтэй болж буй энэ үед нефть импортын хангамжийг бууруулах, гол орлого олж байгаа уул уурхайн салбарынхаа шатах, тослох материалын эрсдэлээс чөлөөлж буй юм.
2027 онд экспортын биет хэмжээ:
- Зэс- 2.1 сая тонн
- Нүүрс- 110 сая тонн
- Алт- 10.4 тонн
Үнэ:
- Зэсийн үнийг 12700 ам.доллар
- Нүүрсийг 2026 онд 70 ам.доллараар борлуулахаар төсөвлөсөн бол ирэх онд 68 доллараар төсөвлөжээ.
- Алт- 4200 доллар байхаар төлөвлөсөн байна.
Засгийн газар 2026 онд 90 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн бол найман сарын байдлаар 80 саяыг гаргажээ. Нүүрсний экспортыг энэ оны эцэст 100 сая тоннд хүрнэ гэж тооцож буй тул ирэх онд 110 сая тонныг экспортолно гэж төлөвлөх нь бодитой гэж Эдийн засгийн хөгжлийн яаж үзжээ.