АДМИН
Спортын хутга шидэлтийн “Дэлхийн цомын аварга-2026” шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриад Улсын Улан-Үд хотод есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болжээ. Тэмцээнд нийт 16 орны шигшээ баг, тамирчид өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг II байр эзлэн, 1 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн оролцсон Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн алба хаагч, ахлагч Э.Ариунцэцэг “Эргэлтгүй шидэлт” төрөлд хүрэл медаль хүртэж, спортын III зэргийн болзол хангалаа.
