Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ

АДМИН
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ

Нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлж байна. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу боловсруулсан сурах бичиг хэвлэлтээс гарчээ.

Нэгдүгээр ангид үзэх зургаан сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном гэсэн гурван төрлийн сургалтын материалыг өнөөдрөөс /2026.10.01/ дүүргүүдийн сургуулиуд болон орон нутагт хүргэх ажил эхэлж байна. Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичиг илүү хөнгөн болж, хүүхдийн цүнхний жинг бууруулахад чиглэсэн шинэчлэл хийгдлээ. Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой. 

Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу тал болж байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

АНУ илүүдэл жинтэй, тарган "ГЕНЕРАЛ"-уудаа халжээ
АНУ дизель түлшний зах зээлийн үнийг бууруулахад туслахыг Европын холбоотнуудад уриаллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Хонины махны үнэ нэг жилийн дотор 55 хувиар өсжээ
Л.Мөнхбаясгалан: Г.Дамдинням шиг сайд Монголын түүхэнд байгаагүй
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
АНУ илүүдэл жинтэй, тарган "ГЕНЕРАЛ"-уудаа халжээ
Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжиж, гарын үсэг зурав
АНУ дизель түлшний зах зээлийн үнийг бууруулахад туслахыг Европын холбоотнуудад уриаллаа
Монгол Улсын шигшээ баг 1 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт өнөөдрөөс хамруулна
Хонины махны үнэ нэг жилийн дотор 55 хувиар өсжээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ