П.Сайнзориг: “Чимээгүй хотын” тухай хуулийн төсөл боловсруулахдаа шашны байгууллагын зан үйлд хэт их хөтлөгдөж болохгүй

АДМИН
П.Сайнзориг: “Чимээгүй хотын” тухай хуулийн төсөл боловсруулахдаа шашны байгууллагын зан үйлд хэт их хөтлөгдөж болохгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/ хуралдаанаар “чимээгийн хотыг” цэгцлэх асуудлыг хөндөн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Энэ асуудлыг гаргаж тавьсан иргэн Д.Гансаруулд талархаж байна. Амь биед төрсний дараа үхэх нь үнэн. Үхсэний дараах хэрхэн яаж оршоох вэ гэдэг асуудлыг хот суурин газарт төвлөрөн суурьшиж байгаа энэ цаг үед шийдэхээс өөр аргагүй. “Чимээгүй хотын” хуультай болохыг би дэмжиж байна.

Хуулийг тал талаас нь бодох боловсруулах ёстой. 1-рт, суурь асуудал буюу газрын менежмент, хот төлөвлөлтийн асуудал байна. Үүн дээр хүн амын тэлэлт, газар нутгийн онцлогоос шалтгаалан гадна орон нутаг, хот суурин гззар хэрхэн оролцох вэ гэдгийг тодорхой болгох ёстой.

2-рт, Оршоох уламжлал болон уламжлалт бус зан үйл байдаг. Хуулийн төслийг боловсруулахдаа шашны байгууллагын зан үйлд хэт их хөтлөгдөж болохгүй. Үүнийг нийтлэг эрх ашгаар нь харах ёстой. 

Буддын, исламын, христийн шашинтай хүмүүс бүгд өөр өөр зүйл ярина. Тэгэхээр нийтлэг ерөнхий зүй тогтлыг нь зохицуулна. Одоо байгаа зан үйлийг баталгаажуулж, хуульчлах биш, нийтлэг эрх ашгийг хангасан зохицуулалт хэрэгтэй байна.


Газарт оршоох, чандарлахаас гадна сүүлийн үед хүнийг ил тавих зан үйл сэргэж байна. Тэгэхээр үүнийг зөвшөөрөх үү, үгүй юү гэдгийг ярих ёстой. Баруун аймгийн зарим суманд ил тавих тохиолдол мэр сэр гарч байна. энэ бол нэг талдаа хэцүү. Халуунд хөөгөөд босож ирнэ, нохой шувуу зуугаад аваад ирнэ. Ийм зүйлүүд гардаг байсан. Тэгэхээр энэ асуудлуудыг цэгцлэх ёстой.


Далан давхрын хөрсний бохирдлын тоон судалгааг нийслэлээс танилцуулмаар байна. Голын ай савд оршоох явдлыг хуулиар хорих ёстой. Ялангуяа Тагнын нуруунаас урсаж орж ирж байгаа Бөхмөрөн голыг ай савд битүү оршуулга байгаа. Энийг очоод үзсэн ч болно. Энэ бол цэвэр ундны усны эх үүсвэр шүү дээ. Ийм зүйлүүдийг цэгцлэх ёстой гэлээ. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

АНУ илүүдэл жинтэй, тарган "ГЕНЕРАЛ"-уудаа халжээ
АНУ дизель түлшний зах зээлийн үнийг бууруулахад туслахыг Европын холбоотнуудад уриаллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Хонины махны үнэ нэг жилийн дотор 55 хувиар өсжээ
Л.Мөнхбаясгалан: Г.Дамдинням шиг сайд Монголын түүхэнд байгаагүй
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
АНУ илүүдэл жинтэй, тарган "ГЕНЕРАЛ"-уудаа халжээ
Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжиж, гарын үсэг зурав
АНУ дизель түлшний зах зээлийн үнийг бууруулахад туслахыг Европын холбоотнуудад уриаллаа
Монгол Улсын шигшээ баг 1 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт өнөөдрөөс хамруулна
Хонины махны үнэ нэг жилийн дотор 55 хувиар өсжээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс орон даяар тарааж эхэллээ