Энэ долоо хоногийн онцлох эвентүүд

АДМИН
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд

Намрын налгар шаргал өдрүүд дуусч, цастай жавартай өвөл Улаанбаатарт ирж буй энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ. Сэрүү орж, хүйтний эрч нэмэгдэх эдгээр өдрүүдэд дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжээрэй.

Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжиг

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой “Анна Каренина” романаа 1878 онд анх хэвлүүлсэн бөгөөд уг роман дэлхийн олон оронд орчуулагдсан төдийгүй жүжиг, кино болон урлагийн олон хэлбэрээр олны хүртээл болсон сонгодог бүтээл юм. Зохиолд Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Китти хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, хувь тавьлангийн тухай өгүүлнэ. “Анна Каренина” сонгодог жүжиг энэ долоо хоногийг дуустал УДЭТ-ийн тайзнаа тоглогдох гэж байна. 

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Хэзээ: 10-р сарын 12-19-ний өдрүүдэд 17:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 200 минут 

“Одиссей” пластик, хүүхэлдэйн жүжиг

Хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор эртний Грекийн домогт баатар Одиссейн адал явдлыг үггүйгээр өгүүлэхээрээ онцлог ажээ. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө.

Хаана: Хүүхэлдэйн театр

Хэзээ: 10-р сарын 17-25-ны өдрүүдэд 19:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Алисагийн тэмдэглэл булангийн уншигчдын цайны үдэшлэг

UB Life сайтын эрхлэгч О.Анхзаяа “Алисагийн тэмдэглэл” булангийн уншигчид, группын гишүүдтэйгээ гурав дахь уулзалтаа энэ долоо хоногт хийх гэж байна. Энэ удаагийн цайны үдэшлэгээр UB Life сайтын оффистой танилцангаа bean bag дээр тухлан сууж халуун дотно яриа өрнүүлцгээе. Цайны үдэшлэгт хүрэлцэн ирсэн бүх зочдодоо тэрээр өөрийн гараар бичсэн захидал, стикер бэлэглэх бөгөөд шинээр гаргах гэж буй номынхоо ‘’sneak peak’’-ийг хийх юм.

Хаана: Union Building, C block, 14 давхар - UB LIFE сайтын оффис

Хэзээ: 10-р сарын 18-нд

Chamber feelharmonia- Mozart 2Q

Дэлхийн сонгодог хөгжмийн гайхамшигт төрөл болох цөөхүүл хөгжмийг уран зургийн галерейд мэдэрч хайртай хүмүүстэйгээ нэгэн сайхан үдшийг өнгөрүүлээрэй. Цөөхүүл хөгжми бол хөгжмийн зохиолчдын сэтгэлийн гүн дэх хамгийн нандин, үнэт мэдрэмжээ ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцах хүслээс төрсөн сонгодог урлагийн тансаг төрөл билээ. 

Хаана: Монголын уран зургийн галерей

Хэзээ: 10-р сарын 17-нд 19:30 цагт

Үргэлжлэх хугацаа: 90 минут

FLEA MARKET 2025 AUTUMN

Танд өмсөж хэрэглэхээ больсон, зарахыг хүссэн зүйлс өөрийн хувийн бизнесийн бүтээгдэхүүн байгаа бол Flea market-д хүрэлцэн ирж, сонирхол нэгт хүмүүстэйгээ нэгэн амралтын өдрийг өнгөрүүлээрэй. 

Хаана: Cosy Club

Хэзээ: 10-р сарын 18-нд

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/ErSvVmkdu76yegQe7

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон энэхүү дуурь анх 1934 онд Д.Намдагийн найруулгаар дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдаж байжээ. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох болно.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 10-р сарын 18-нд 17:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Хүүхдийн төлөө балетын үдэш: Амьдралыг тэтгэгч O2

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Контемпорари Балетын Хөтөлбөр, Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамтран хүүхдийн сайн сайхны төлөөх Балетын үдшийг толилуулах гэж байна. Энэ үдэш Монголын сонгодог болон модерн бүжгэн жүжгийг анх удаа нэг тайзнаас үзэх боломж нээгдэхийн сацуу хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулах боломжтой болно.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 10-р сарын 16-нд 18:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 120 минут

HR Day 2025

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” энэ жил “Symbiosis of human and AI” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. 

Хаана: M Bank arena

Хэзээ: 10 сарын 13-нд 9:00 цагт эхэлнэ

‘’NEW SEASON’’ 2026 тоглолт

Монгол Улсын Филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлтийн “NEW SEASON 2026” тоглолтоор Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ

Хаана: Улсын Филармонийн Концертийн Танхим

Хэзээ: 10-р сарын 17-нд 19:00 цагт



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Санхүүгийн зохицуулах хороо 16 асуудлыг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Шүлхийн улмаас Баян-Өлгий, Ховд аймгийн устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ