УИХ: ₮43 их наядын зардалтай 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

АДМИН
УИХ: ₮43 их наядын зардалтай 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Төсвийн төсөлд Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 40.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нийт зарлагын хэмжээг 43 их наяд төгрөг буюу 37.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар төлөвлөсөн.

2.3 их наяд төгрөгийн алдагдлыг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон дотоод үнэт цаасны эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлнэ. 

Мөн төсвийн орлогын хэмжээ 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүнээс 3.5 их наяд төгрөг нь төрийн өмчит компаниудын ногдол ашгаас, 3 их наяд төгрөг нь Оюутолгой компанийн ногдол ашгаас орж ирэх аж. Тус мөнгөний 2.9 их наяд төгрөгөөр тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд зарцуулна. 2.6 их наяд төгрөгөөр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тооцжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа