Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд 2026 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарласантай холбогдуулан Булган аймагт залуу алба хаагчдын мэдлэг, ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, туршлага солилцуулах болон нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
- Эсээ бичлэгийн уралдаан: Залуу офицеруудын дунд “Залуу үе–Эх орны ирээдүй” сэдэвт уралдаан зохион байгуулснаас Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч А.Нарангарав “Инновац, шинэ санаачилга ба Онцгой байдлын байгууллагын ирээдүй” сэдэвт эсээгээрээ тэргүүн байр эзэллээ.
- Нээлттэй хэлэлцүүлэг: “Эх оронч үзэл, үндэсний үнэт зүйл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, албаны хариуцлага, манлайлал болон үндэсний үнэт зүйлийн талаар санал бодлоо хуваалцав.
- Цаашдын зорилт: Залуу алба хаагчдын мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг цаашид тогтмол үргэлжлүүлнэ.