Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүллээ

АДМИН
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүллээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг “Revo-I” робот мэс заслын системийг нэвтрүүлж, албан ёсоор ашиглалтад орууллаа.

Энэхүү робот нь мэс заслын эмчийн удирдлагаар ажилладаг. Өндөр нарийвчлалтай хөдөлгөөн хийх, эрхтэн ялгах, оёдол тавих, хайчлах, тайрах зэрэг мэс заслын үйлдлийг хийх боломжтой. Урологи, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, чих хамар хоолойн мэс засал зэрэгт ашигладаг ажээ.

УНТЭ-ийн хувьд робот мэс заслын үйлчилгээг Урологи-Андрологийн төвд буюу түрүү булчирхай, бөөр зэрэг эрхтний мэс засалд түлхүү ашиглах юм. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, ХСҮТ-ийн эмч нартай хамтран робот мэс заслын хүний нөөцийг бэлтгэсэн байна.

Ингэснээр УНТЭ нь Монгол Улсад “Revo-I” робот мэс заслын системийг нэвтрүүлсэн хоёр дахь эмнэлэг боллоо. Өмнө нь ХСҮТ-д уг технологийг нэвтрүүлсэн юм.

Эх сурвалж: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа