Монголын баг дэлхий судлалын олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

АДМИН
Монголын баг дэлхий судлалын олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын баг Италийн Турин хотод наймдугаар сарын 20-27-нд зохион байгуулагдсан Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад амжилттай оролцож, нийт 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Бие даасан төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Т.Ирмүүнжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Харин Earth System Project багийн төрөлд Монгол Тэмүүлэл олон улсын сургуулийн сурагч Б.Бүрэнжаргал мөнгө, Монгол Билиг Оюун олон улсын сургуулийн сурагч Б.Есүй-Үжин, Сэлбэ олон улсын сургуулийн сурагч О.Анар нар хүрэл медаль хүртжээ.

International Team Fieldwork Investigation судалгааны ажлын төрөлд Б.Есүй-Үжин алтан медаль, О.Анар, Т.Ирмүүнжаргал нар мөнгөн медаль, Б.Бүрэнжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Монгол Улсын багийг МУИС-ийн багш Ц.Цэндсүрэн ахалж, В.Батцэнгэл дэд ахлагчаар ажиллажээ.

Олон улсын дэлхий судлалын олимпиад нь дэлхийн систем, байгаль орчин, геологийн шинжлэх ухааны чиглэлээр сурагчдын мэдлэг, судалгаа, багаар ажиллах чадварыг сорьдог олон улсын тэмцээн юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа