Чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тайванийн засгийн газар иргэддээ мөнгө тараана

АДМИН
Чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тайванийн засгийн газар иргэддээ  мөнгө тараана

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Тайванийн засгийн газар иргэддээ тус бүр 10 мянган тайвань доллар тараах санаачилга гаргасныг мэдэгджээ. Тэрээр өөрийн facebook хуудсандаа уг санаачилгыг энэ сарын 20-нд парламентад ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр авч үзнэ хэмээн бичжээ.

Тайвань нь хиймэл оюун ухааны салбарт чухал ач холбогдолтой чипний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд Bloomberg агентлагийн мэдээлснээр 2026 оны II улиралд Тайванийн эдийн засаг 12.6 хувиар өсөөд байгаа ба оны эцэст тус улс сүүлийн 40 жилд байгаагүй өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй байгаа аж. 

Ерөнхийлөгч Лай Чинтэ, “Засгийн газар зөвхөн технологийн салбарт анхаараад зогсохгүй амьжиргаагаа залгуулахаар зүтгэж буй айл өрх бүрд санаа тавих болно.” хэмээн мэдэгджээ.

2025 онд Тайванийн эдийн засаг 8.8 хувиар өсөхөд Тайванийн засгийн газар иргэддээ тус бүр 10 мянган тайвань доллар буюу ойролцоогоор 314 ам.доллар тарааж байсан юм. 

Тайвань нь 23 сая орчим хүн амтай бөгөөд тэдгээрийн хэд нь засгийн газраас нэг удаадаа олгох мөнгөн дэмжлэгийг авах нь одоогоор тодорхойгүй байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа