Г.Дамдинням: Шатахуунтай атлаа зарахгүй байгаа ААН-үүдийг торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцална

АДМИН
Г.Дамдинням: Шатахуунтай атлаа зарахгүй байгаа ААН-үүдийг торгож, тусгай зөвшөөрлийг нь цуцална

Өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 17-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб хуралджээ.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдолын үед шатахуун түгээх станцуудыг онцгой горимоор ажиллах тухай дурдсан юм. 

Тэрээр “Улаан нүүрээ улалзуулж, хөрш орнуудаас шатахуун олж байхад саадгүй түгээ. Шатахуун импортлогчдыг татварын хөнгөлөлт, гааль, тээвэр, хөнгөлөлттэй зээл гээд бүх талаар дэмжиж байхад түгээхгүй, дугаарлуулна. Ердийн бизнесийн зарчмаар олдохгүй байгаа бензин, дизель түлшийг төрийн шугамаар хөөцөлдөж, импортын квот авч өгч бүх талаар дэмжиж байна.

Гэтэл зарим ААН шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож, уртаас урт дараалал үүсгэн ард иргэдийг бухимдуулж байна. Тухайлбал, 

  • "Сод Монгол групп": Дотоод журмын дагуу сондгой өдөр шатахуун олгохгүй байх зохицуулалт хийсэн. Компанийн удирдлагын зүгээс шатахууныг нэг өдөр өнжиж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийг дагаж мөрдөж байна.
  • "Петровис" ХХК: Баянзүрх дүүрэгт байрлах 13 дугаартай шатахуун түгээх станц. Тухайн шатахуун түгээгүүрийн эрхлэгч 7000 литрийн шатахууны үлдэгдэлтэй байсан ч олголтыг зогсоосон.
  • "М-Ойл" ХХК: Баянзүрх дүүрэгт байрлах долоо дугаартай шатахуун түгээх станц. Компанийн удирдлагаас шатахууныг иргэдэд олгохгүй, харин компанийн хэрэгцээнд нийлүүлэх чиглэл өгсөн тул иргэдэд худалдаалаагүй байна.

Энэ хэвээр байвал төр өөрөө компани байгуулж, гадаадын компаниудыг оруулж ирнэ. Газрын тосны агентлаг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (одоогоор монополын эсрэг газар) үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун түгээх станцуудыг торгож, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцал. Угаасаа бүрэн ажиллаж чадахгүй байгаа ШТС-уудыг хаалаа гээд иргэдэд үзүүлэх нөлөөлөл байхгүй” гэжээ.

Шатахууны үлдэгдэлтэй ч борлуулалтаа хязгаарлаж, хэвийн ажиллахгүй байгаа шатахуун түгээх станцуудад хариуцлага тооцохоо салбарын сайд мэдэгдсэн байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа