АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР СОГТУУРУУЛАХ УНДААНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ИРГЭДИЙГ ЭМЧЛЭХ ТӨСӨЛД 50 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖ БАЙНА

АДМИН
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР СОГТУУРУУЛАХ УНДААНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ИРГЭДИЙГ ЭМЧЛЭХ ТӨСӨЛД 50 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын санаачлагаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран "Эрүүл нийгэм хариуцлагатай иргэн" төслийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр архины хамааралтай иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон иргэний бүртгэлийн үйлчилгээнд хамруулж байна.

Тус төслийн хүрээнд архины хамааралд өртсөн иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэм, соёлын харилцаанд хэвийн оролцоход нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн эмчилгээ, сувилгаанд хамруулах, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах зөв дадал хэвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Төслийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, архины хамааралтай болон орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэн, ажил амьдралд нь чиглүүлж ирсэн туршлагатай, Гэндэндаржаагийн Загдаа тэргүүнтэй “Зөв амьдрах ухаан” ТББ хэрэгжүүлэхээр сонгогдсон байна.

Одоогоор төсөлд хамрагдах иргэдийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах, иргэний бүртгэлийн зөрчлийг арилгах ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй