АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМДЫН ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМД 300 ОРЧИМ ЗАЛУУС ОРОЛЦЖЭЭ

АДМИН
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМДЫН ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМД 300 ОРЧИМ ЗАЛУУС ОРОЛЦЖЭЭ

Дорнод аймгийн Залуучуудын холбооноос “НЭГДСЭН ЗАЛУУС-ИРЭЭДҮЙН ЭЗЭД” уриатайгаар Дорнод аймгийн 13 сумын залуусын дунд "Урлаг, спортын VII их наадам"-ыг Чойбалсан суманд зохион байгуулж байна.

​Энэхүү наадам нь залуусын нөхөрлөл, эв нэгдэл, манлайлал, бүтээлч оролцоог нэмэгдүүлээд зогсохгүй, цаашлаад ястнуудын өв соёл, ёс заншлаа өвлөн тээх зэрэг олон ач холбогдолтой юм.

✔Аймгийн Засаг дарга Ш.Ёл нээж хэлсэн үгэндээ: "Аймаг орон нутгаас сумдад дутагдалтай мэргэжлийн залуу боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх "Нутгийн ирээдүй" сургалтын тэтгэлэг олгох төсөл,тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор төрийн албан хаагчдын орон сууцны төсөл, орон нутгийн нэмэгдэл цалин, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт ап” төсөл, ЖДҮ-ийг дэмжих төв, Залуу малчин төсөл, залуучуудын хөгжлийн дэмжих хөтөлбөр гээд залуусынхаа амьдралын зөв алхмыг хийхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж бодлогоо чиглүүлэн ажиллаж байгаагаа онцолж, амжилтыг хүслээ.

Тус наадам 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд дартс, волейбол, хөлбөмбөг, үндэсний бөхийн төрлүүдээр өрсөлдөхөөс гадна сум бүхэн ая дууны мэндчилгээ, урлагийн тоглолт, бүжгийн үзүүлбэртэй оролцох аж.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа