ДОРНОД АЙМАГ: Боомт, хил орчмын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ

АДМИН
ДОРНОД АЙМАГ: Боомт, хил орчмын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ

Дорнод аймгийн Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн Халхгол суманд болж, 2026 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Дорнод аймаг нь хоёр улстай хиллэдэг, стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг учраас улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилийн дэглэмийг сахиулахад Хил хамгаалалтад туслах хүчний оролцоо чухал болохыг зөвлөгөөний үеэр онцолсон юм.

Аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга Ш.Ёл ирэх онд хил болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шуурхай илрүүлж таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Мөн хил орчмын экологийг хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хилчид, хил орчмын малчид болон туслах хүчний гишүүдэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн иргэдэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн хил залгаа сумдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэгдсэн цугларалтыг үе шаттай зохион байгуулах, хилийн зурваст мал аж ахуй эрхлэх, отор хийх, хадлан хадах, мод бэлтгэх зөвшөөрлийг хууль, журмын дагуу олгох тогтолцоог сайжруулахад анхаарах юм.

Үүнээс гадна хил орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллаж, шаардлагатай техник, багаж хэрэгслээр хангах, боомт болон хил орчмын хогийн цэг, ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа