Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо

АДМИН
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо

Дорнод аймагт төрийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Сэргэлэн суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орж, өнөөдөр шинэ байрандаа орох 7 өрхөд түлхүүрийг нь гардуулан өглөө.

Түлхүүр гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, У.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар оролцож, иргэдэд баяр хүргэн шинэ орон сууцны батламжийг гардуулсан байна.

Энэхүү төсөл нь Дорнод аймгийн төсвийн 70 хувь, сумын төсвийн 30 хувийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд Баян-Уул, Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Матад, Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн сумдад нийт 76 айлын орон сууцны барилга ашиглалтад оржээ.

Мөн энэ онд бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн улсын төсөв болон аймаг, сумдын хамтарсан санхүүжилтээр 6 суманд 64 айлын орон сууцны барилгын ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, орон нутагт ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү төсөл чухал хувь нэмэр оруулж байна.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа