Аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд аварга О.Хангай түрүүлж, заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

admin
Аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд аварга О.Хангай түрүүлж, заан Б.Бат-Өлзий үзүүрлэв

Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. 

Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа. 

Дунд шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Намнансүрэн, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв. 

Зохион байгуулагчид хүрэлцэн ирсэн аваргуудад хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Ч.Бээжин аваргын нэрэмжит уламжлалт шагналыг аваргын үр хүүхдүүдээс улсын заан М.Лхагвагэрэлд гардууллаа. 

Дараагийн барилдаанууд: 

  • 5-р сарын 01-ний Баасан гарагт 10:00 цагаас Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан, 
  • 02-ны Бямба гарагт 13:00 цагаас “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан, 
  • 03-ны Ням гарагт, 10:00 цагаас Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан болно.  



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ