"Лос Анжелес-2028” түүхэн дэх хамгийн том олимп болно

АДМИН
"Лос Анжелес-2028” түүхэн дэх хамгийн том олимп болно

Амралтын өдрүүдээр "The city of Angeles" буюу "Сахиусан тэнгэрийн хот" гэгддэг Лос Анжелес хотыг зорин том охиныхоо ажил, оффисоор саатан зочлоод ирлээ. Охин маань 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын хоёр дахь, Калифорни мужийн хамгийн том хотноо болох Зуны Олимпын XXXIV наадмын зохион байгуулах хороонд (Los Angeles Organizing Committee for 2028 Olympic and Paralympic Games-LAOCOG) шууд дамжуулалтын албаны менежерээр ажиллаж байгаа юм.

LAOCOG нь 2017 оноос үйл ажиллагаагаа эхэлж, олимпын наадмын түүхэн дэх хамгийн том, хамгийн олон онцлогтой олимпыг зохион байгуулахаар "ханцуй шамлан" ажиллаж байгаа ажээ.

Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, орон орны 600 гаруй шилдэг мэргэжилтнүүд уригдан ажиллаж буй бөгөөд олимп ойртох тусам ажиллагсдын тоо нэмэгддэг гэнэ.

"LA28" Олимпын наадамд түүхэнд хамгийн олон тамирчин буюу 11198 (5543 эрэгтэй, 5655 эмэгтэй) тамирчин оролцож, спортын 36 төрөлд 353 цогц (Парисын 2024 олимпод 10714 тамирчин спортын 32 төрөлд 329 цогц медалийн төлөө өрсөлдөж байсан) медалийн төлөө өрсөлдөх нь.

Лос Анжелес нь олимпын наадмыг гурван удаа (1932, 1984, 2028) зохион байгуулах манай гарагийн гурав дахь хот (Английн Лондон -1908,1948,2012, Францын Парис-1900,1924,2024) болох юм.

"ЛА28" Олимпын наадам бас олон онцлогтой болох бөгөөд тухайлбал автомашингүй (олимпын наадмыг үзэгчид бүгд нийтийн тээвэр ашиглана), мөн Олимпын наадамд тусгайлан байнгийн ажиллагаатай нэг ч барилга, байгууламж шинээр барихгүй, хамгийн олон тамирчин оролцсон, хамгийн эко олимп болох ажээ.

Бас нэг гайхал төрүүлсэн зүйл нь зохион байгуулах хороо нь төр, засгаасаа буюу төсвөөс ганц ч доллар авалгүй бүх зардлаа ивээн тэтгэгчид, маркетинг, үйл ажиллагаагаар төсөв болох 6,8 тэрбум доллараа "босгох" юм байна.

"ЛА28" Олимпын зохион байгуулах хорооны тамирчдын комисст л гэхэд хөнгөн атлетикийн домог Аллисон Феликс (Олимпын 7 алт, 3 мөнгө, 1 хүрэл), алдарт гимнастикчин Настя Люкин (Олимпын аварга, 3 мөнгө, нэг хүрэл медальт), шорт-трекийн од Аполо Оно (Олимпын 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай) нарын "танилууд" байдаг бөгөөд дарга нь усанд сэлэлтийн цуут тамирчин Жанет Эванс (Олимпын дөрвөн алт, нэг мөнгөн медальт) гэж байна шүү.

Дашрамд дурьдахад "ЛА28" Олимпын наадмын тасалбарын үнэ 28$ -аас эхлэх бөгөөд дундаж үнэ нь 100$-оос хэтрэхгүй байх бөгөөд tickets.la28.org-ээр орж бүртгүүлсэн байх шаардлагатай.

884 хоног үлджээ, "LA28" Зуны олимпын XXXIV наадам эхлэхэд...

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа