Ажилгүйдлийн тэтгэмжид 2025 онд 162 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв баталжээ

АДМИН
Ажилгүйдлийн тэтгэмжид 2025 онд 162 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв баталжээ

Ажилгүйдлийн тэтгэмжид 2025 онд 162 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв баталжээ. Энэ төсвийг тухайн оны 9,10 дугаар сард 32 мянган даатгуулагчид олгосон байна. Төсөв дууссан тул 10,11,12 сард тэтгэмж авах ёстой 14 мянган хүний санхүүжилтийг олгоогүй хүлээгдэл үүсээд байжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв батлагдсан бөгөөд Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ жилд 190 тэрбум төгрөг зарцуулах аж. Төсөв батлагдсан тул 2025 оны 10,11,12 сарын ажилгүйдлийн тэтгэмжийг 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс иргэдэд олгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 2025 оны аравдугаар сараас хойш хүсэлтээ өгсөн хүмүүсийн тэтгэмжийг бүрэн олгохоор санхүүжилтийг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд шилжүүлсэн байна.

Ташрамд мэдээлэхэд, ажилгүйдлийн тэтгэмжийг хэн авах вэ? Нийгмийн даатгал албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Аж ахуй нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй бол энэ нь албан журмын даатгалын харилцаанд хамаарна. Албан журмын даатгал дотроо 5 төрөлтэй. Үүнд:

  • Тэтгэврийн даатгал
  • Тэтгэмжийн даатгал (өвчин, жирэмслэлт гэх мэт)
  • Эрүүл мэндийн даатгал
  • Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин
  • Ажилгүйдлийн даатгал

Өөрөөр хэлбэл, таны төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх таван санд хуваан төвлөрүүлдэг гэсэн үг. Хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаад чөлөөлөгдөх, халагдах, өөрийн хүслээр гарвал ажилгүйдлийн даатгалын санд төвлөрүүлсэн хөрөнгөөс ажилгүйдлийн тэтгэмж буюу нөхөн олговор гаргаж өгдөг гэсэн үг юм. Та ажилгүй болсон. Ингээд ажилтай байх хугацаандаа төлж, төвлөрүүлсэн шимтгэлээсээ буцаагаад нийгмийн халамжийн үйлчилгээ авч буй юм. Товчхондоо, та өөрийн төлсөн мөнгөө буцаан авч байна гэж ойлгож болно.

Ажилгүйдлийн тэтгэмжид хэдэн төгрөг авах вэ? 

  • 1-5 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 45
  • 5-10 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 50
  • 10-15 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 60
  • 15 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 70

Тухайлбал, сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байсан, байгууллагадаа 4 жил ажилласан хүн байлаа гэхэд сард 900,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авна. Ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сар олгодог. Тэгэхээр нийтдээ 2,700,000 төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг юм. 

Иргэн ажлаасаа гарахаар шийдсэн. Улмаар ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 4 долоо хоног буюу 28 хоногийн дотор оршин суугаа харьяа дүүргийн нийгмийн даатгалын газар биечлэн болон цахимаар тэтгэмжийн хүсэлтээ гаргадаг. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар, үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.

Харин өмнө ажилгүйдлийн тэтгэмж авсан бол дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 3 сар нь тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүсдэг. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн дараалсан 9 сарын цалингийн дунджаас бодож, нийт 76 хоногийн тэтгэмж олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар даатгуулсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж зогсдог.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа